Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.10.22
1. Ерөнхий
Urlan.ai нь CloudHub LLC-ийн эзэмшдэг, AI ашиглан зар сурталчилгааны постер үүсгэх үйлчилгээ юм. Платформыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
2. Бүртгэл
Нэвтрэлт Auth.mn-ээр хийгдэнэ. Та өөрийн бүртгэлийн аюулгүй байдлыг хариуцна. Нэг хүн нэг бүртгэл ашиглана.
3. Кредит ба төлбөр
Үйлчилгээ кредитээр ажиллана: нэг постер нэг кредит (1,050₮). Олон хуудастай карусель нэг кредит дээр хуудас бүрд 0.2 кредит нэмж тооцогдоно. Сарын багц болон дурын дүнгээр цэнэглэх төлбөрийг QPay-ээр төлнө. Цэнэглэсэн кредит цэнэглэснээс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй. Кредитийн үнэ, хүчинтэй хугацааг төлбөр хийхээс өмнө харуулна.
AI үүсгэлт амжилтгүй болсон постер, хуудасны кредит автоматаар буцаагдана. Амжилттай үүссэн постерын кредит буцаагдахгүй. Текст, өнгө солих гар засвар, хувилбар буцаах, татах нь үнэгүй.
4. Таны контент
Та оруулсан болон постерт ашиглахаар сонгосон лого, зураг, текстийн эрхийг өөрөө хариуцна. Үүсгэсэн постерын ашиглах эрх танд хамаарна.
Платформ нь бусад байгууллагын лого, брэнд, барааны тэмдэг, дүр, дизайныг таны хүсэлтээр постерт ашиглах боломжийг олгодог. Ийм материалыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийг эрх эзэмшигчээс авах, ашиглалт нь хууль, эрх эзэмшигчийн нөхцөлд нийцэх эсэхийг хариуцах нь бүхэлдээ хэрэглэгчийн үүрэг. Эрх зөрчсөнтэй холбоотой гомдол, нэхэмжлэл, хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна. CloudHub LLC нь эрх эзэмшигчийн үндэслэлтэй гомдол ирсэн тохиолдолд холбогдох контентыг устгах, хандалтыг хязгаарлах эрхтэй.
CloudHub LLC нь бодит хүн, тэр дундаа олны танил хүний нүүр царай, дүр төрхийг AI-аар үүсгэхгүй. Таны оруулсан зурган дээрх хүнийг ашиглах зөвшөөрлийг та өөрөө хариуцна.
Таны бичсэн brief, засвар, постерын сонголтыг системийг сайжруулахад ашиглана. Ингэхдээ таныг таних мэдээллийг (нэр, утас, холбоос) хасаж, нэргүй байдлаар ашиглана. Таны зураг, лого, брэндийн материалыг бусад хэрэглэгчийн постерт ашиглахгүй.
5. Хориглох зүйл
Хууль бус, гүтгэсэн, ялгаварлан гадуурхсан, насанд хүрээгүй хүмүүст хортой, хууран мэхэлсэн агуулга үүсгэхийг хориглоно. AI provider-ийн аюулгүй байдлын шүүлтэд хаагдсан хүсэлт кредит буцаалттайгаар цуцлагдана.
Хэрэглэгч брифэд болон постерт оруулсан мэдэгдэл («№1», «албан ёсны» гэх мэт), хамтын ажиллагааны лого тэмдэг, бусад брэндийн нэр, үнэ, хямдралын мэдээллийн үнэн зөв байдал, тэдгээрийг ашиглах зөвшөөрлийг өөрөө хариуцна. CloudHub LLC нь ийм мэдэгдлийг өөрөө зохиодоггүй бөгөөд хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв эсэхийг хариуцахгүй. Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу CloudHub LLC нь ийм мэдэгдлийн нотлох баримт, зөвшөөрлийг хэрэглэгчээс асууж болох бөгөөд хэрэглэгч баталгаажуулаагүй мэдэгдлийг постерт оруулахгүй, хууль зөрчсөн нь илт хүсэлтийг гүйцэтгэхгүй байж болно.
6. Хариуцлага
Үйлчилгээ «байгаагаараа» хүргэгдэнэ. AI-ийн үүсгэсэн текст, зургийн үнэн зөв, оновчтой байдлыг та эцсийн байдлаар хянан баталгаажуулна. CloudHub LLC нь шууд бус хохирлыг хариуцахгүй.
7. Өөрчлөлт
Нөхцөлийг шинэчлэх үед энэ хуудсанд нийтэлнэ. Үргэлжлүүлэн ашигласнаар шинэчлэлийг хүлээн зөвшөөрнө.
8. Холбоо барих
Асуулт байвал hello@urlan.ai хаягаар холбогдоно уу.