Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.10.09

1. Цуглуулах мэдээлэл

Auth.mn-ээс ирэх нэр, утас/и-мэйл, профайл зураг; таны оруулсан брэндийн лого, өнгө, зураг, текст; үүсгэсэн постер, version, comment; төлбөрийн гүйлгээний мэдээлэл (карт, дансны мэдээлэл хадгалахгүй — QPay дээр хийгдэнэ).

2. Ашиглах зорилго

Постер үүсгэх, AI provider (OpenAI, Google Gemini, Anthropic Claude) руу таны brief, брэндийн мэдээлэл, зургийг дамжуулах, credit тооцоо, үйлчилгээг сайжруулах. Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.

Таны бичсэн brief, хийсэн засвар, постерын сонголтыг (жишээ нь аль постерыг татсан, зассан, устгасан) системийг сайжруулахад ашиглана. Ингэхдээ нэр, утасны дугаар, холбоос зэрэг таныг таних мэдээллийг хасаж, нэргүй болгосон байдлаар ашиглана. Таны зураг, лого, брэндийн материалыг бусад хэрэглэгчийн постерт ашиглахгүй.

3. Хадгалалт, аюулгүй байдал

Файлууд шифрлэгдсэн cloud storage (AWS S3) дээр, өгөгдөл хамгаалагдсан өгөгдлийн санд хадгалагдана. Нэвтрэлтийн token httpOnly cookie-д хадгалагдана.

4. Cookie

Зөвхөн нэвтрэлт, theme (light/dark) тохиргоонд шаардлагатай cookie ашиглана. Гуравдагч tracking cookie ашигладаггүй.

5. Таны эрх

Та өөрийн брэнд, контент, постероо хүссэн үедээ устгаж болно. Бүртгэл бүхэлд нь устгуулах хүсэлтийг hello@urlan.ai хаягаар илгээнэ.

6. Өөрчлөлт

Бодлогыг шинэчлэх үед энэ хуудсанд нийтэлнэ.